Гарал үүсэл нь баталгаажсан, эх орны үйлдвэрлэлийн хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний  www.agroshop.mn хүнсний онлайн дэлгүүрт зочилсон та бүхэнд юуны өмнө талархаж буйгаа илэрхийлье.

       Энэхүү хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний онлайн дэлгүүрийг эдийн засгийн төрөлжилт, тогтвортой хөгжлийн “Шинэ өсөлт” сэтгүүл, хөдөө аж ахуйн төрөлжсөн мэдээллийн вэб сайт болох www.agronews.mn-ийн редакцийн зүгээс санаачлан, үүсгэн байгуулж, ажиллуулж байгаа юм.  

       Дэлгүүрийн үйл ажиллагаа нь олон нийтийн мэдэх эрхийг хангах мэргэжлийн сэтгүүл зүйн үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг манай “Шинэ өсөлт” хэвлэл мэдээллийн  байгууллагын хувьд өөрийн санхүүг дэмжиж, тогтвортой үйл ажиллагаа явуулахад тус болох санхүүжилтийн нэг суваг байх юм.

       Тийм болохоор agroshop.mn-ээр  үйлчлүүлж, худалдан авалт хийж, хамтран ажиллаж буй та бүхний үйл ажиллагаа мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллагын тогтвортой үйл ажиллагааг дэмжихэд онцгой  хувь нэмрээ оруулж байгаа гэдгээрээ онцлогтой билээ.

       Манай хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд  хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн  үйлдвэрлэлийн салбарын нэгдсэн мэдээлэл-худалдааны цогц платформыг Монголд анх удаа бий болгох туршилтын загвар хийж байгаа гэдгийг тодотгоход таатай байна.