Адууны нийлүүлгийн өвчнийг оношлох ФХЭУ-ын оношлуур
₮ 800,000
Адууны нийлүүлгийн өвчнийг оношлох ФХЭБУ-ын цомог
( 800.000 төгрөгийн нэг удаагийн оношлуураар 96 толгой адуунд шинжилгээ хийх боломжтой )
Бүтээгдэхүүний танилцуулга:
Мал эмнэлгийн хүрээлэнд 2014-2019 онд хэрэгжсэн “Монгол оронд цусны шимэгч эгэл биетнээр үүсгэгддэг өвчний тархалт оношлогооны арга боловсруулах” САТРЕПС төслийн хүрээнд Адууны нийлүүлгийн өвчнийг оношлох ФХЭБУ-ын цомог”-ын арга боловсруулах бөгөөд цомогт хэрэглэгдэх рекомбинант TeGM4t t эсрэгтөрөгчийг мөн гарган авсан.
Онцлог: Адууны нийлүүлгийн өвчний эерэгбием илрүүлэх фермент холбоот эсрэгбиемийн урвалын (ФХЭБУ) цомог нь Trypanosoma equiperdum-ийн GM6 генийн 4 тандем давталт ашигласан рекомбинант эсрэгтөрөгч бүхий цомог юм.
Үйлдвэрлэлийн нэг удаагийн дамжлагаар бэлтгэсэн адууны нийлүүлгийн өвчний үүсгэгч T.equiperdum-г оношлох ФХЭБУ-ын рекомбинант эсрэгтөрөгч суулгасан дурын урвалын хавтанг Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын лабораторит шинжлүүлэн баталгаажуулалтыг хийлгэдэг.
Савлагаа:
Адууны нийлүүлгийн өвчний үүсгэгч T. equiperdum-г оношлох ФХЭБУ-ын оношлуур нь рекомбинант эсрэгтөрөгч суулгасан 96 үүр бүхий хавтан, угаагч уусмалын савласан нунтаг, 3мл-ийн хэмжээтэй цодонд тус тус савласан хоёрдогч эсрэгбием, хяналтын эерэг болон сөрөг ийлдэс, субетрат АВТS-ийн буфер болон АВТS-ийн шахмал зэргийг багтаан савлажээ.
Хаяг: Мал эмнэлгийн хүрээлэнгийн дэргэдэх “Bетбиотех” ХХК, Монгол улс, Улаанбаатар хот, Зайсан.
Утас: 86800598
"Адууны нийлүүлгийн өвчнийг оношлох ФХЭУ-ын оношлуур"-г Үнэлээрэй