Калдвет кальци 1кг

 20,000

БЭЛДМЭЛИЙН ТАНИЛЦУУЛГА:
“ХХААХҮ-ийн сайдын нэрэмжит инновацийн грант-2022” шагналт бүтээгдэхүүн.
Найрлага: Байгалийн шохойн чулуунаас орчин үеийн дэвшилтэт аргыг нутагшуулах замаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 94 хувийн цэвэршүүлэлтэй кальцийн карбонатыг ялган авч, витамин Д3-аар баяжуулсан бэлдмэл юм.

Идэвхтэй найрлага болох кальцийн карбонатын 1000 мг тутамд 380 мг цэвэр кальци, бэлдмэлийн савалгаа тутамдаа холекальциферол (Витамин D3) 2000 МЕ (олон улсын нэгжээс дээш) агуулсан импортыг орлох бүтээгдэхүүн.

Зориулалт: Бүх төрлийн мал, амьтанд хэрэглэнэ.

Хэрэглэх заалт: Бүх төрлийн мал, амьтанд ялангуяа саалийн үнээнд саалийн хугацааны турш хэрэглэснээр кальци, Д витамины дутагдлыг нөхөж, төллөсний дараах бодисын солилцооны өвчнүүд болох кетоз, гүзээний цэндэг, элэгний тосон сөнөрөл, нөхөн үржихүйн өвчнүүд төллөсний дараах саа, хаг саатах, сав урвах өвчнөөс сэргийлнэ. Гахай, тахианы аж ахуйд эрдсийн дутагдлаас сэргийлэх, өндөгний шохойн бүрхүүлийн чанарыг сайжруулах зорилгоор хэрэглэнэ. Хурдан морины зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, төл болон өсвөр насны малын өсөлт хөгжилтийг дэмжих, ясны хугарал, гэмтлээс сэргийлэх, эмчлэх зорилгоор хэрэглэнэ.

 

Дэлгэрэнгүй

Хэрэглэх тун хэмжээ, арга: Малын эмч өөрөөр зөвлөөгүй нөхцөлд: Саалийн үнээнд тугалласан өдрөөс эхлэн ширгээх хүртэл: эхний 21 хоногт 200-250 гр/хоног, 22-100 дахь хоногт 150-200 гр/хоног, 101-305 дахь хоногт 20-40 гр/хоног тунгаар олгоно. Рахиттай гөлгөнд: Нэг хоногт 1 кг амьдын жинд 0.4 гр (165 мг/кг кальци) байхаар тооцон өвчний явцаас шалтгаалан 30-60 хоног хэрэглэнэ. Бог, бод малд: Нэг хоногт 1 кг амьдын жинд 0.3 гр байхаар тооцон 20-30 хоног хэрэглэнэ. Калдвет бэлдмэлийг мал, амьтны тэжээлд нэмж, хольж өгнө.

Савлалт: Бэлдмэлийг хэрэглээнээс хамааруулан рахиттай гөлөг, өндөглөгч тахиа, бог, бод мал, саалийн үнээнд зориулан 5, 20, 50, 100 гр-ийн хэмжээгээр полиэтилен уутанд хийж багцлан савлахаас гадна 1 кг, 1.5 кг, 2 кг, 3 кг, 5кг, 10 кг-аар нарны гэрэл, чийг үл нэвтрэх бүрээстэй цаасан уут болон полиэтилен уутанд савласан.

Хаяг: Мал эмнэлгийн хүрээлэнгийн дэргэдэх “Нэмэлт тун” ХХК. Монгол улс, Улаанбаатар хот, Зайсан.
Утас:86800598

"Калдвет кальци 1кг"-г Үнэлээрэй