Үр суулгац

 12,000

Сорт: Berry Blue (Хөх далан хальс жимсний сорт)

“ХХААХҮ-ийн сайдын нэрэмжит инновацийн грант-2021” шагналт бүтээгдэхүүн.

Ургалтын хоног: 175 хоног

Ургамлын өндөр: 1.75-2.25 метр ургадаг

Жимслэх хугацаа: 6-р сарын 15-наас цуварч боловсордог.

Найрлага: C,E,A,B-ийн төрлийн витамин, кали, кальци, магни, мангани, төмөр зэрэг эрдэс полифенол, антоцион, флавноид зэрэг исэлдэлтийн эсрэг бодис харьцангуй их агуулдаг.

Сорт эзэмшигч: Ургамал газар тариалангийн хүрээлэн / УГТ /

Эх цэцэрлэгийн байршил: Дархан-Уул аймаг, Ургамал газар тариалангийн хүрээлэн.

Сошиал хаяг: Blue Honeysuckle/Хөх далан хальс

Утас:86800598

Дэлгэрэнгүй

Сортын онцлог: Судалгааны дүнгээр манай орны газар тариалангийн төв бүсэд хөх далан хальсны Berry Blue сорт нь ургац, бутны өсөлт, үржих чадвар, биохимийн найрлага зэргээр шалгарч нутагшсан сортоор батлагдсан.

Berry Blue сорт: Бут нь эгц босоо хэлбэртэй, 1.75-2.25м өндөр, маш түргэн ургалттай, тоос хүртэх чадвар сайтай, жимс 6-р сарын дундуур жигд боловсордог. Жимс нь урт гонзгой хэлбэртэй дундаж жин нь 0.8-1.2 гр. Монгол орны нөхцөлд 11 настай нэг бутны ургац 3 кг орчим байна.

 

"Үр суулгац"-г Үнэлээрэй